Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Я.Буянжаргал:Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлагдсан иргэдээс ирж байгаа гомдол шүүмжлэлтэй холбоотой мэдээлэлд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр " Тусгаарлагдсан иргэдээс гомдол, санал хүсэлт их ирж байна. Тухайлбал, өрөө жижиг байна, өрөөндөө дасгал хиймээр байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө гэх мэт гомдол хэлж байна. Эмчийн өөдөөс вариантай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Ийм байдал гаргамааргүй байгаа юм. Коронавирусийг дэлхий нийтээрээ цар тахал гэж зарлаад байна.

Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн байгаа. Тэдний нэг нь Монгол Улс. 5 одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Өнөөдөр эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр байхгүй. Гэтэл эмчийнхээ өөдөөс талх шиддэг ийм хариуцлагагүй үйлдэл байх ёсгүй. Эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, Энхийг сахиулах үйлсэд эх орныхоо армийг ахлаад явж байсан ийм эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хурандаа на тэдэнд үйлчилж байна. Тиймээс иргэд авираа татах хэрэгтэй байна. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгодог зүйл биш. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд энийг маш сайн бодолцож шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна. Ирээд иргэнийхээ энэ үүргийг биелүүлнэ шүү гэдгийг хариуцлагатайгаар сануулж байна” гэлээ.

Хамгийн их уншсан