Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Монгол Улсад шинэ коронавирусийн 14 дэх тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар Монголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчиж ирсэн. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна.

Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу Элчин сайдын яамны ажилтны ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх эрхтэй" гэв.

Ийнхүү Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өмнөх 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гарсан билээ.

Хамгийн их уншсан