Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ОНЛАЙНААР УУЛЗАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Мэргэжил, арга зүйн газрын ахлах шинжээч М.Мюлханстай өчигдөр онлайнаар уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Онлайн уулзалтаар Монгол Улсын шүүх Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй 2020-2023 онд хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны хэлбэрээ тодорхойлов.

“Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх тогтолцоо бий болгож, хөгжүүлэхэд хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын шүүхийн байгууллагын сайн туршлагад тулгуурлан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг талууд онцлов. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан Иргэний эрх зүйн давтан сургалтыг үргэлжлүүлэхэд GIZ дэмжлэг үзүүлэх боломжтойгоо мөн илэрхийлсэн юм.

“Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд “Шүүхийн мэдээллийн технологийн төв” байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Сайн засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар уулзалтын төгсгөлд ярилцаж, хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Уулзалтад ГОУХАН-ын “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар байлцав.

 Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан