Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Нямхүү:16 дахь тохиолдол болсон иргэнээ ХӨСҮТ-д авчран эмчилгээнд оруулсан

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Энэ хүнийг ХӨСҮТ-д авчран тусгаарлаж эмчилгээнд оруулсан. Өмнө нь батлагдсан тохиолдлын хавьтлуудыг тусгаарласан байсан учраас ойрын хавьтал болох 15 хүнийг авчирч хяналтад оруулсан. Хавьтлуудын судалгаа үргэлжилж байна” гэв.

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Гаднаас халдвар авч орж ирсэн гэсэн үг. Хойноос орж ирэхдээ хүмүүс явганаар орж ирдэг гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Машинд хамт явсан гурван хүнийг Сэлэнгэ аймагт тусгаарлаж эхний шинжилгээнүүдийг авсан. Ойрын хавьтлуудаас авсан шинжилгээний хариунууд маргааш гарна” гэв.

Хамгийн их уншсан