Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙН ТӨЛӨӨ ХОРОМ БҮРЭЭ АНХААРЪЯ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 212 улсад COViD-19-ийн халдвар бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 1.5 сая хүн коронавирусийн халдвараар өвчилсөн. АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал өчигдөр болсон. "Дэлхий нийт коронавирусийн халдвартай нүүр тулаад 100 дахь хоног болж байна. Шинэ вирус учраас цаашид яахыг урьдчилан таамаглах хэцүү. Бидэнд мэдэгдэж байгаа хоёр зүйл бол,

Нэгдүгээрт улс орнууд маш эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт тухайн орон бүс нутгийн иргэд санаа зорилго нэг байх хэрэгтэй. Хэрвээ эв нэгдэл, харилцаа алдагдах юм бол вирус тэр цоорхойгоор орж ирж биднийг ялах болно. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд эв нэгдэлтэй байж бид энэхүү вирусийг ялна" хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тодрес онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс коронавируст халдварыг оруулж ирэхгүй байх, ороод ирсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах бүх бэлтгэл байдлыг ханган ажилласан. Харамсалтай нь Монгол Улсад анхны тохиолдол 3 дугаар сарын 10-ны өдөр зөөвөрлөгдөн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 16 тохиолдол лабораториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс сувилалд ажиглалтын байранд шилжээд байна. 12 хүн ХӨСҮТ-д хяналтад эмчлэгдэж байна.

Урьд урьдаас илүү хариуцлагатай, эв нэгдэлтэй, дэг журамтай, сахилга баттай байж халдварын тохиолдлыг нэмэхгүй байх үүрэг хариуцлага иргэн бүрийн өмнө байна.

- Амны хаалтаа зүүж
- Гараа тогтмол угааж
- Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж
ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙН ТӨЛӨӨ ХОРОМ БҮРЭЭ АНХААРЪЯ.

1 Сэтгэгдэл
гаднаас хүн оруулахаа л больчих , дотор талд өнөөг хүртэл гараагүй байгаа биз дээ
Хамгийн их уншсан