Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ж.Алдаржавхлан: “Яармаг” төслийн орон сууцууд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан хороолол байх ёстой

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршил тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Ингэснээр Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төсөл хэрэгжихээр боллоо.

Асуудлыг хэлэлцэх  үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “-Манай Яармагийн дахин төлөвлөлтийг хэлэлцэж байгаад баяртай байна. Би ажлын хэсгийнхэнд нэг санал хэлье. Энэ орон сууцны хороолол нам давхарын орон сууц байх ёстой. Хэт өндөр, олон байр бариад иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хороолол байж болохгүй. Дээр үеийн таван давхар, зайтай баригдсан хорооллууд шиг иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан хороолол байх ёстой гэж үзэж байна. Яармагт өөрийн хашаагаа маш сайхан тохижуулаад амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэдгээр айлын асуудлыг шийдэхдээ уян хатан хандаарай, сайн судалж, зөвшилцөөсэй гэж хүсэж байна. Хоёр өрөө байраар солих боломжгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн айлууд байдаг гэдгийг бодолцоорой” гэлээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан