Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Т.Бадрал:Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авч,  эмчилгээ хийлгэж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “ОХУ-аас 270 гаруй монгол оюутан нутаг буцах хүсэлтээ гаргасан. 90 орчим нь Эрхүүгийнх, 60 орчим хувь нь Улаан-Үдийн оюутнууд бий. Тэднийг татаж авах нь зөв үү гэдэг асуудал яригдаад эхэлчихсэн. Яагаад гэхээр яг энэ цаг үед гадаадад байгаа монголчуудаас маань долоон хүн халдвар авч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь Москвад байгаа. Бид оюутнуудаа хүлээж авахгүй тэнд нь байлгаад байвал амь нас нь эрсдэлд орно. Маргааш өглөө 110 хүн Москвагаас Улаан-Үд рүү онгоцоор ирж 09:00 цагт бууна.

Энэ хүмүүсийг авахгүй бол Улаан-Үдэд байгаа оюутнуудтай холилдоод ирнэ. Эрсдэлийг тооцож Москвагийн оюутнуудыг авахаас өөр арга байхгүй. Тиймээс УОК-ын Шуурхай штабаас холбогдох удирдлагууд очиж тэднийг авах ажлыг зохион байгуулж байна. Москва, Эрхүү, Улаан-Үд хотын оюутнуудыг хооронд нь уулзуулахгүйгээр, хавьталд оруулахгүйгээр гурван үе шаттайгаар хүлээж авах ажлыг маргаашнаас эхлэн төлөвлөгөөний дагуу хийнэ” гэлээ.

Хамгийн их уншсан