Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Нямхүү:Төмөр замын дээд сургуулийн оюутнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нэг сайн мэдээ дуулгая. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн ажиглалт, хяналт руу шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн хатгаатай байгаа. Эмч нар онцгой анхаарч эмчилгээний тактикаа зөв боловсруулж явж байна.

ХӨСҮТ-ийн хоёр лабаортаорид 76 хүний шинжилгээ хийгдсэн байна. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд шинжилгээ хийлээ, коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлаагдсан 17 хүнээс шинжилгээ авахад 16-д нь илрээгүй, нэг хүнээс коронавирус илэрлээ. Москвагаас Улаан-Үдэ хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан байна” гэлээ.

Мөн тэрбээр маскнаас гадна даавуун нимгэн бээлий өмсөхийг хүмүүст уриалсан юм.

Хамгийн их уншсан