Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хаврын ядаргааг хэрхэн давах вэ

Олон хүн хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг  бид хаврын ядаргаа, хаврын синдром хэмээн нэрлэдэг. Угтаа бол дээрх шинж тэмдэг илрэх нь жам ёсны зүйл аж.

Учир нь  хүний бие хүйтний улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөдөг. Гэтэл нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртсаж шөнө богиносох үед өвлийн улиралд дассан бие сэргэх ажиллагаандаа ордог байна. 

Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж.

Өвлийн улиралд хүний бие дэх мелатонин дааврын хэмжээ ихэсч, сэтгэлийн хөөрөлд хүргэдэг серотонин дааврын хэмжээ багасдаг.

 Харин хаврын улиралд нарны гэрлийн нөлөөгөөр  серотонин даавар эргэж сэргэдэг байна. Тиймээс хүмүүсийн дурлах нь ихэсдэг аж. Үүнийг ихэнх нь хаврын синдром хэмээдэг.

Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний биеийн нөөц витамин дуусдаг. Үүнээс үүдэн дархлаа суларч элдэв халдварт өвчин тусахдаа амархан болдог. 

хаврын улирал хүний биед витамин болон уураг дутагдаж эхэлдэг байна.

Хаврын хямралыг давахын тулд хамгийн түрүүнд зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Хооллолт

-Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуул

-Аль болох хөнгөн хооллох. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах хэрэггүй, хэмжээг нь алгуур багасгаж жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ

-Хар шоколад бага багаар ид

-Өөрт шаардлагатай витамин, поливитаминыг хэрэглэ

-Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз

Хэрэгжүүлвэл зохих хэвшил

-Дасгал хөдөлгөөн хийх (хэт ачаалал бүхий дасгалыг огцом хийхгүй байх)

-Бүлээн шүршүүрт ор (хүйтэн ус эсийг цочоон сэргээдэг тул энэ нь хавар тохиромжгүй)

-Тогтмол цагт унтаж амрах (орой эрт унтаж, өглөө эртлэн босох)

-Бясалгал, иогоор хичээллэ

-Өглөө босоод аяга бүлээн ус уу

-Тод өнгийн хувцас, эдлэл хэрэглэ

Гэхдээ ядаргааны ноцтой шинж тэмдэг илэрвэл хаврын ядаргаа хэмээн тайвшралгүй эмчид хандахыг зөвлөж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан