Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Баянзүрх дүүрэг 7.950м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундахзам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны 1а, 1б хэсэг  3, 4-р гудамж,  хорооны төв болон 5-р хэсгийн 5-р гудамжны нийт4.230м.кв зам талбайг хусч тэгшиллээ. Түүнчлэн24 дүгээр хорооны Жаргалантын 1, 2, 3, 4, 5 дугаар хэсэг,   Жаргалантын  10-р гудамж мөн Овоотын 7,8 дугаар хэсгийннийт 3.720 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

 

Өнөөдрийн байдлаар иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийт 7.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшлэв хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан