Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.Нямхүү:"Интермед”-д эмчлүүлж байгаа иргэний PCR шинжилгээний хариу үдээс хойш гарна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт 341 хүний шинжилгээ хийгдсэн. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, тандалтанд байна. Өглөө үүрээр Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилж байна. 69 настай иргэн амьсгал бачуурсан сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн оноштойгоор тус эмнэлэгт ирж хэвтсэн байна.

Интермедийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношлоход хариу нь нэмэх гарсан байна. PCR шинжилгээгээр баталгаажуулахаар үүрээр таван цагт шинжилгээ авч ХӨСҮТ-ийн төв лабораторт шинжилж байна. Үдээс хойш хариу нь гарна. Энэ хүнд үйлчилж байсан гурван хүнийг тэнд нь тусгаарласан” гэлээ.

 

Хамгийн их уншсан