Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“ШҮҮГЧИЙН ГАНЦААРЧИЛСАН” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хувь хүний хөгжил ба шүүгчийн ур чадварыг хөгжүүлэх эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Шүүгчийн ганцаарчилсан” чөлөөт сонголтын сургалт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн байранд эхэллээ.

Хөдөө орон нутаг дахь шүүхээс 2 шүүгч хамрагдаж буй тус сургалтын зорилго нь шүүгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачилгаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, бие даан болон болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хэрэглэдэг гол хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал өгөх, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил боловсруулахад чиглэгдсэн юм.

Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дарга Ц.Мандах нар Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж буй тус сургалтын онцлог, ач холбогдлыг тодотгоод хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн судалгааны арга зүйд амжилт хүсэв.  

Улсын Дээд шүүхийн шүүгчид болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар  удирдаж, арга зүйн зөвлөгөөгөөр хангах тус сургалтад хамрагдсан шүүгчдийн судалгааны ажил, холбогдох үр дүнг цаашид хууль боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг бодлогын хэмжээнд ашиглагдах юм.

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан