Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон. Хурлын эхэнд Нийслэлд  хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Удирдлагын академийн хойно байрлах Монгол Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын хөшөөний баруун талд авто зам тавьснаар тус хөшөөний хадгалалт, хамгаалалт алдагдаж, эрсдэл учирч болзошгүй болсон тул Удирдлагын академийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны баруун хойд хэсэгт зүүн зүгт харуулж байршуулан, орчныг тохижуулах асуудлыг  дэмжлээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд “Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг байршуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Тус бүтээл нь Улаанбаатар хотод цөөхөн үлдсэн шигтгэмэл урлалын бүтээл тул ийнхүү Төв шуудангийн замын урд талд байршуулж, Нийслэлийн Өмчид бүртгэхийг дэмжсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан