Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2020 оны 01/79 тоот “Цэцэрлэгийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийх” удирдамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн 26, 55, 105, 112, 117, 264 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн Амина, Жаргалан 2, Мөнхтүшигт үрс, Аминдэлбээ, Оргил ухаан нийт 11 цэцэрлэгийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийлээ.
Тандалтад хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд туршилтын талбай байхгүй, гадна тоглоомын болон биеийн тамирын талбайд тавигдах шаардлага хангалтгүй, төрийн өмчийн цэцэрлэгүүдэд тэнцвэрийн вандан, авиралтын шат дутагдалтай, гадна талбайд орц гарц мэдээлэх тэмдэглэл байхгүй зэрэг зөрчлүүд илэрч, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа. Тандалт судалгаа үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан