Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Жаргалант тосгоны Цагдаагийн тасагт бүрэн тоноглолтой авто машин гардууллаа

Нийслэлийн алслагдсан тосгодод мал бүхий иргэдийн малыг хулгайлах,  байгаль орчин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу “Жаргалант” тосгоны Цагдаагийн тасагт иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва “Алслагдсан тосгодод ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан  тэнд ажиллаж буй алба хаагч, цагдаагийн тасгийн техник, төхөөрөмжийг сайжруулах зайлшгүй үе тулгарч байгаа. Иймд Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтраад “Жаргалант” тосгоны цагдаагийн тасгийн тасгийн авто машины асуудлыг шийдвэрлэн өгч байгаа юм. Та бүхнээсээ иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж Нийслэлийн ИТХ болоод ГХУСАЗЗ-ийн нэрийн өмнөөс хүсье “ гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан