Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 06 сарын 01-нийг хүртэл сунгалаа

Нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаар ажлын хэсгийн ээлжит хурал болж бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгж, Бодлогын гэрээний нөөцийн мах нийлүүлж буй 32 аж ахуйн нэгжийн өнгөрөгч хугацаанд нийлүүлсэн махны тоо хэмжээ болон бусад асуудалтай танилцлаа.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүргийн 24 байршилд 2020.05.02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж нийт 2066тн мах борлуулаад байна. Ажлын хэсэг тооцоо судалгаа, иргэдээс ирсэн саналыг үндэслэн өргөтгөсөн худалдааг 06 сарын 01-нийг хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа.

Мөн Нөөцийн махны борлуулалт хийхээр гэрээ хийсэн боловч борлуулалтын орлогоо бэлтгэн нийлүүлэгчдээ тушаагаагүй удаж 12 сая төгрөгийн өр үүрсгэсэн аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ээс уг асуудалд арга хэмжээ авч 6 сая төгрөгийг барагдуулсан талаар танилцуулсан бөгөөд үлдэгдэл өр төлбөрийг 6 сарын 10 дотор яаралтай шахаж төлөхийг ажлын хэсгээс үүрэг болголоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан