Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байжээ.

Мөн тэрээр 1932 онд баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослогыг дарах тулалдаан, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чѳлѳѳлөх дайнд оролцсон ахмад дайчин, улс тѳрийн ажилтан байсан юм.

С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг бөгөөд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 07 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 03 дугаар сарын 09-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээжээ.

Түүний эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Хѳдѳлмѳрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны одонгоор  хоёр удаа, Алтан гадас одон болон бусад ойн медалиудаар болон ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, медалиуд, БНАСАУ-ын Улсын тугийн нэгдүгээр зэргийн одонгоор тус тус шагнаж байсан түүхтэй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан