Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
2019 ОНЫ НООСНЫ УРАМШУУЛЛЫГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.23 дахь хэсэгт “Санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь зохицуулах ажлын хэсгийн дүгнэлт болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас урамшууллын баримтаар ноос бэлтгэсэн боловсруулах үйлдвэрүүдийн санхүүгийн тайлангийн мэдээлэл, татварын тайланг тулган хянаж урамшуулал олгох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэрийг дараа оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргуулж, төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан малчдад олгоно.” гэж заасны дагуу ХХААХҮЯамнаас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ.
ХХААХҮСайдын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Мөнгөн урамшуулал олгох тухай” А-186 дугаар тушаалын дагуу 2019 онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13,219.3 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46,828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19,419,476,700 /Арван есөн тэрбум дөрвөн арван есөн сая дөрвөн зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан өнөөдрөөс малчдын дансанд шууд шилжүүлж байна.
Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1,941,047,530 /Нэг тэрбум есөн зуун дөчин нэгэн сая дөчин долоон мянга таван зуун гуч/ төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлсэн.

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан 2,419,559 ширхэг богийн арьсанд 7,124,082,000 төгрөг, 190,638 ширхэг бодын ширэнд 2,788,965,000 төгрөг нийт 2,610,197 ширхэг арьс, ширэнд 9,913,047,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг дээрх журмын 4 дэх хэсэг 4.10-т заасны дагуу төрийн сангаас 37,825 малчдын дансанд өнөөдрөөс олгож эхлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан