Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тогтоол баталлаа. Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлнэ”  гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улаанбаатар хотод иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл мэнд,  соёл амралтын хүрээлэн цөөн байдаг.  Жилээс жилд Туул, Сэлбэ, Дунд голын эргээр агаарт гарч, хүүхдээ салхилуулах иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн амралтад зориулан тохилог орчныг цогцоор нь бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцоллоо. Туул, Сэлбэ, Дунд голын эргэ дагуу 18 байршилд амралт, зугаалгын бүс байгуулна. Ингэхдээ төр, хувийн хэвшил хамтарч ажиллана. Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу хийгдэх ажлуудаас дурдвал, энэ онд Туул, Сэлбэ, Дунд голын эргээр 52,8 км дугуйн зам тавихаар төлөвлөжээ. Мөн Туул голын эргийн дагуу спортын бүс, хүүхдийн бүс, амрах бүс, үйлчилгээний бүсийн тохижилтын ажил хийх юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан