Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Мянганы Санаачилга Хөгжлийн Төлөө” ТББ-ын санаачилгаар ХАТАН ТУУЛАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Туул голын бохирдол өдгөө гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй маргах хүн үгүй.  “Туул гол бохироор урсаж байна”, “Туул гол  хогийн сав биш”   гэх зэргээр түмэн асуудлын үүр уурхай болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ.

Жил бүр хэд хэдэн удаа Туул голын эргийн хогийг цэвэрлэх кампанит ажил төрийн болон цөөнгүй төрийн бус  байгууллагын санаачилгаар өрнөдөг ч хог нь барагдана гэж үгүй.

Тэгвэл эл асуудлыг Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа хөндөж “ХАТАН ТУУЛАА ЦЭВЭРЛЭЕ” гэсэн уриалга гаргаж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү уриалгыг нь  “Мянганы Санаачилга Хөгжлийн Төлөө” ТББ-ынхан ажил хэрэг болгож зуны эхэн сарын шинийн нэгний өдөр буюу өнгөрөгч Бямба гарагт Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр урсан өнгөрч буй туул голын эрэг, хөвөө, бургасан доторх  хогийг цэвэрлэсэн байна.

Мөн гавьяатын уриалгыг дэмжиж чөлөөт бөхийн “Женко” клубын тамирчид, Сонгинохайрхан дүүрэг дэх Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны салбар зөвлөл, Төгс сайн авто сургууль, Буянт сэргэлэн ХХК, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, хувь хүмүүс гээд 80 орчим хүн тус сайн дурын ажилд оролцжээ.

Түүгээр ч зогсохгүй Сонгинохайрхан дүүрэг дэх Монголын авто сургалтын нэгдсэн холбооны салбар зөвлөлөөс 250 ширхэг шуудай, Буянт сэргэлэн ХХК-иас 150 ширхэг маск хандивлаж оролцжээ.

“Зориулалтын жорлон байтугай хогийн сав ч байхгүй учир бохир, хаягдал, ялгадасаар дүүрэн байлаа. Тухайлбал, хэрэглэсэн  нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, хуурай, нойтон сальфетка  зэргээ үлдээгээд явдаг нь байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулжээ. Энэ нь  Туул голын эрэг дагуу агаарлаж, зугаалж яваа хүмүүст ч маш их тав тухгүй байдал үүсгэж байгаа нь анзаарагдсан. Иймд хүмүүст хандаж хэлэхэд энэ төрлийн хогоо ч мөн аваад явдаг байх хэрэгтэй” хэмээн аянд нэгдсэн залуус хэлж байсныг энд онцлох нь зүйтэй болов уу.

Дээрх арга хэмжээнд оролцсон аж ахуй нэгж,  хувь хүн бүрт “Мянганы Санаачилга Хөгжлийн Төлөө” ТББ-ынхан дурсгал болгон “Талархал” гардуулсан байна.

Мөн “Мянганы Санаачилга Хөгжлийн Төлөө” ТББ-аас зохион байгуулсан “ХАТАН ТУУЛАА ЦЭВЭРЛЭЕ” аянд идэвх санаачилгатай оролцсон МУГТ О.Насанбурмаад болон Чөлөөт бөхийн Женко Клубын тамирчид , СХД дэх Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны салбар зөвлөл, “Төгс сайн” авто сургууль, “Буянт сэргэлэн хайрхан” ХХК, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс, хувь хүн, хамт олонд дахин гүн талархал илэрхийлснийг энэхүү мэдээллээрээ дамжуулан хүргэе.

4 Сэтгэгдэл
Amjilt
Амжилт💚
Iim saihan setgeltei ni olon baij zawaaruuldag ni buu bgaasai
mundagshdee
Хамгийн их уншсан