Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
БЗД-ийн16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Нэг хот - Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарлаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон 9 дүүргийн хэмжээнд ‘’Нэг хот - Нэг стандарт’’ болзолт уралдааныг зарласан билээ.

Тус жилийн хүрээнд зарлагдсан болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүн гарч Нийслэлийн тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний баг, тэргүүний агентлагууд шалгарлаа. Тухайлбал, ‘’Нэг хот - Нэг стандарт’’ болзолт уралдааны хэсгийн ахлагч нарын тэргүүний багаар дүүргийн 16 дугаар хорооны хамт олон шалгарч Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин: ‘’Хорооныхоо иргэд, аж ахуй нэгж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцож, жил бүр Нийслэлийн шилдгээр шалгарч буй 16 дугаар хорооны хамт олонд баяр хүргэж, Талархал’’ илэрхийллээ.

Мөн дэлхий нийтийг цочроогоод буй Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй Засаг даргын Тамгын газарт Азийн сангаас 6600 ширхэг маск хандивласанг гардуулан өглөө хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан