Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭДДЭЭ БЭЛЭГ СОНГОХДОО ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ

Короновируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс анхааруулж байна.
Энэ жил зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаараарай.
1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
4. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан