Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Т.Уламбаатар:Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна

   Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд технологийн шийдлийг ашиглаж байна. Монгол улс тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ОБЕГ-ын “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатараас тодрууллаа.

  -Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа техник, технологийн шийдлийн талаар яриагаа эхэлье?

  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.3. хэсэгт Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим нь шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх, мөн 6.1.7. хэсэгт Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх гэсэн төрөлтэй байна гэж заасан байдаг. Үүний дагуу  коронавируст халдвар БНХАУ-д гарсан цагаас эхлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Эхлээд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан бол одоо тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа шүү дээ. Техник, технологийн ажлууд маань ч бас ийм дараалалтай гэж ойлгож болно.  Энэ хүрээнд хамгийн эхэнд “Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-ийг ашиглаж эхэлсэн. Коронавирустэй холбоотой мэдээллийг аймаг, нийслэлийн болоод хилийн чанадад ямар байгааг орон зайн мэдээлэлтэй холбон дүрслэн үзүүлж, мэдээллийн санг үүсгэсэн. Мөн УОК-ын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яамнаас тогтмол явагддаг мэдээллийг “Монмэп” ХХК-тай хамтраад иргэд хүргэж байна. Ингэснээр олон нийтийг дэлхийн болон Монгол Улс дахь коронавируст халдварын орон зайн мэдээлэлд суурилсан нөхцөл байдлын тоон мэдээллийг нэг эх сурвалжаас хялбар авах боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн ямар ч төрлийн гамшгийн үед ашиглагдах мэдээллийн систем, гар утасны апплейкшн шаардлагатай байсан учраас үүнтэй холбоотой мэдээлэл технологийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна.

–Энэ хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүлсэн. Тус системийн онцлог, давуу талууд юу вэ?

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор энэхүү системийг нэвтрүүлсэн. Мөн шуурхай штабын бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллүүд ажиллаж байгаа. Тийм учраас ажлын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах бас нэг зорилготой. Дээрх системийг нэвтрүүлэхэд “Интерактив” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажилласан. Мөн Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн алба хаагчид энэ ажилд чухал үүрэгтэй, идэвх санаачлагатай оролцсоныг онцолмоор байна. Гадаад улсад байгаа манай улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргахаас эхлэн гэрийн ажиглалтын хугацаа дуусгавар болох хүртэлх бүх процессийг энэ систем програмчилсан. Түүнчлэн дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эмнэлэг, тусгаарлах байр, эм тариа, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн нөөцийг автоматаар тооцолдог байхаар зохион байгуулснаараа онцлог. Уг системийн хэрэглэгчид нь улс, аймаг, сумдын онцгой комиссын тодорхой тооны гишүүд байгаа. Тийм учраас системийг ашиглах хэрэглэгчдийн сургалтыг цахимаар зохион байгуулаад байна.  Одоогоор Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын хэрэглэгчид буюу улсын хилээр иргэдийг хүлээн авч тусгаарлах байраар ханган ажиллаж байгаа аймгуудын хэрэглэгчид идэвхтэй ашиглаж байгаа.  

 – Гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликейшныг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ апплейкшныг хэзээнээс ашиглалтад оруулах вэ?

  Тусгаарлах байрнаас иргэд маань гэрийн ажиглалтад шилжээд 14 хоног өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж байгаа. Тус журмыг зөрчсөн тохиолдол цөөнгүй удаа гарсан. Тухайн асуудлыг шийдэх, мөн бусад улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харахад дотоодод халдвар голомтлон гарсан үед эрүүл мэндийн салбарын нөөц, боломж хүрэлцэхгүй нөхцөл бүрдвэл гэрээр өөрийгөө тусгаарлан ажиглах зөвлөгөө өгч байна. Энэ тохиолдолд уг апплейкшныг ашиглахаар боловсруулсан. Одоогоор туршилтын ажил явагдаж байна. Хамтран ажиллаж байгаа “Юнител”, “Call pro”, “Интерактив”, “Монмэп” ХХК-ийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлье.  

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан