Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Дасгал хөдөлгөөн хийх нь мэдрэл муудах эрсдэлийг бууруулдаг байна

 

Долоо хоногт 2.5-аас багагүй цаг биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь мэдрэл муудах эрсдэлийг бууруулдаг болохыг Бостоны их сургуулийн судлаачид илрүүлжээ. Судлаачдын ажиглалтын талаар “JAMA” сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааны ажлыг 2016-2019 оны хугацаанд явуулжээ. Судалгаанд нийт 2354 хүн оролцсоноос 1099 нь эрэгтэй, 1276 нь эмэгтэй байсан аж. Судалгааг явуулахад акселеро метр буюу хурдасгалыг хэмжих хэрэгсэл болон тархины дүрс оношилгооны аппаратыг ашигласан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь бие махбодид төдийгүй оюун ухааныг сайжруулдаг байна. Спортоор хичээллэх, тэр ч байтугай алхалт хийх нь тархины хөгшрөлтийг удаашруулж, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн мэдрэл муудах магадлал бага байдаг аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан