Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна


Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.

НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс  гурван  удаагийн Засаг даргын захирамж шийдвэр гарсан байна. Хаврын хуурайшилтын үед байгаль хамгаалагчдаа мэдээлэл өгөх нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлэх, хог шатаах, өнжмөл шар өвс шатаах, 150 гаруй үйлдлийг илрүүлж 5 мянган гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоолоо. Хөдөлгөөнт эргүүлийг Нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулж хэрэг зөрчлийг илрүүлсэн. Гуравдугаар  сарын 20-ноос 1500 албан хаагч хөдөлгөөнт эргүүлийн ажлыг хийсэн” гэв.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр ”Корона вирус Дэлхийн 216 улсад тархаж АНУ,ОХУ, Бразил зэрэг улсуудад хурдацтай тархсаар байна. Харин  Монгол улсад 185 тохиолдол батлагдсанаас бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон. Лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тусгаарлалтад 1812 хүн ажиглалтад байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 пост дээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна” гэлээ.

НОБГ-ын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд обектийн 23 гал түймрийн дуудлага ирсэн байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сарын 8-наас  зургаадугаар сарын 10 хүртэл хугацаанд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 дуудлагад ажилласан. Үүнээс өнжмөл өвс шатаасан 30, ил задгай гал түлсэн 25,  хог шатаасан 10,  гагнуурын очноос гал түймэр гарсан 25 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 3 мянган орчим иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Хаврын хуурайшилтын зэрэг харьцангуй багасч байгаа хэдий ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ирэх амралтын өдрүүдэд огцом халах учир ногоон бүсэд зорчихгүй байх, гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлийг гаргахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан