Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
БУРХАН БАГШИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ТОХИЖУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон Интернэшнл тур ХХК Амирлан тур ХХК-уудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна.

Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг хөл хорионы хугацаа дуусахад нээж, олон нийтэд нээлттэй үйлчлэхээр сэргээн засварлах ажлыг хийж байна. Хийгдсэн ажлуудаас дурьдвал:

Бурханы суурийн доор байрлах музейн үзмэрийг Гандантэгчэнлин хийдтэй хамтран сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн.

Зөвшөөрөлгүй ТҮЦ, обьектуудыг нүүлгэсэн

Зогсоолын хаалт байрлуулан хаалгыг засварлаж, харуулын байр байрлуулсан

Автозогсоолын хайрган хучилттай 450 м.кв талбай нэмсэн

Цахилгааны засвар хийх, 380 вт-ын цахилгааны эх үүсвэр татсан, худаг гаргасан

Шинээр хашаажуулалт хийсэн, хуучин хашааг засварласан

Мод тарьж, цэцэгжүүлсэн.

Амьтадын барималыг бодит хэмжээсээр хийж байрлуулсан

Сандал, хогийн сав байрлуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Цаашид хашаажуулалтыг хийж дуусгах, ариун цэврийн байгууламж барих, музейг сэргээн засварлах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.

Засварын ажлын явцад “Тамир ногоон дэлхий” ХХК-ийн *Будда виста” хотхоны үйлчилгээний байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан хашаажуулалтын ажил түр зогсоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан