Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва  АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хотын хөгжлийн асуудал, шашны байгууллагууд болон Covid-19 зэрэг цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Хотын тулгамдсан асуудлуудыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Улаанбаатар хотын хөгжлийг нэг шат ахиулахад гадаад болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг эрхзүйн зохицуулалтаар шийдэхээр зорьж байгаа. Монгол улсын нийт хүн амын 50 хувь, ДНБ-ний 67 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Мөн нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 75 хувь нь Улаанбаатар хотод байдаг. Тиймээс Улаанбаатар хотын дэргэд “эдийн засгийн чөлөөт бүс” байгуулж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжтойг уулзалтын үеэр  Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва хэлж байлаа.

Хотын хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтуудыг Америкчууд ихэд сонирхдог. АНУ-ын элчин сайдын яамнаас жил бүр хөрөнгө оруулалтын уур амьсгалын талаар илтгэл тавьдаг. Үүнд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг тусгаж өгдөг гэдгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хэлж байв.
Мөн АНУ-ын элчин сайдын яаманд сүүлийн үед шашны байгууллагуудын зөвшөөрлийг сунгах, шинээр зөвшөөрөл олгохтой холбоотой санал, гомдол ирж байгаа гэнэ. Уг хуулийн төслийг өргөн барьсан байгаа бөгөөд батлагдтал шинээр зөвшөөрөл олгохгүй, харин зөвшөөрлийг сунгах асуудлыг өнөөдрийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх ажээ.
Уулзалтын төгсгөлд  АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески цар тахлын үед  бүхий л тал дээр хамтарч ажиллахад бэлэн буй гэдгээ онцоллоо.
                    

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан