ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Д.Нямхүү: Беларусь улсын дөрвөн тээврийн жолоочоос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 359 тохиолдолд нь коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна.
Мөн өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн болон найман хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүний шинжилгээнд ч гэсэн коронавирус илрээгүй” гэлээ.






















