Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ЭМГЭНЭЛ

Уламбаярын Барсболд

/1964-2020/

Байгаль орчны сайд асан Уламбаярын Барсболд 2020 оны 7 дугаар сарын 4-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.

Тэрээр 2000-2006 онд Байгаль орчны сайдаар ажиллахдаа экологийн сөрөг нөлөөг багасгахаар “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр, Биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр, Ан амьтад, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, Нутгийн иргэдэд түшиглэсэн менежмент, байгаль орчны салбарын хүний нөөцийг чадавхийг сайжруулах, “Бүх нийтийн экологийн боловсрол” зэрэг хөтөлбөрийг санаачилж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Монгол Улсад байгуулж байсан. Энэ бүх дорвитой ажлуудаас түүнийг ямархуу мэргэжилтэн, удирдагч, манлайлагч байсныг харж болно.

Салбарынхаа гадаад харилцаанд онцгой анхаарч 76 гэрээ, санамж бичиг байгуулж, Шонхор шувуу хамгаалах, Аргаль хамгаалах, Монгол орны нэн ховор ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, Байгаль орчныг хамгаалах, Байгаль орчны салбарын менежмент, чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Цаг уур, орчны шинжилгээний салбарыг хөгжүүлэх, Уур амьсгалын үндэсний хөтөлбөрийг батлуулж байсан гэх зэргээр дурдвал бичиг цаас, цаг их орох байх аа. Ганц жишээ дурдахад, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай, Төв, Булган, Дундговь, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Увс зэрэг 13 аймагт 10 000 гаруй га талбайг ойжуулж, ойн зурвас үүсгэн цөлжилтийг бууруулах даацтай ажлын эхлэлийг тэрээр тавьсан юм.

Тэр дан ганц төрийн хар хүн байсангүй. Ар гэр, хамт олон, найз нөхдөдөө үнэтэй зөвлөн туслагч, эгэлгүй хүнлэг, нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч, олон нийтэд элэгсэг ханддаг эрдэмлэг энгүй хүн байлаа.

Талийгаачийн эгэл даруу, хамт олноо гэсэн хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрхийг бид үргэлж дурсах болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан