Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сөүлд нутаг нэгтнүүддээ зодуулсан залуу өнөөдөр нас баржээ

Хэдхэн хоногийн өмнө нутаг нэгтнүүддээ зодуулж эмнэлэгт ухаангүй байгаа залуугийн тухай мэдээлж байсан билээ. Энэ залуу өнөөдөр нас барсан бөгөөд энэ тухай мэдээллийн SBS агентлагийн 17 цагт гарсан мэдээг орчуулж хүргэе.

Сөүл хотын Жүнгбү цагдаагийн газраас нутаг нэгтнээ бүлэглэн зодож танхайрсан хэргээр Монгол улсын иргэн А-г цагдан хорилоо. А нь өнгөрсөн 5-ны өдрийн өглөө 7 цагийн үед Сөүл хотын Жүнггү дүүргийн нэгэн 24 цагийн дэлгүүрийн өмнөх зам дээр хамт явж байсан 3 хүний хамт Монгол улсын иргэн В-г бүлэглэн зодсон хэрэгт холбогдож байгаа юм.

А-ийн талыхан архи ууж байх үедээ зүс үл таних В-тэй муудалцаж хэргийг үйлдсэн ажээ.

Цагдаагийн газраас зодоонд оролцсон бусад 3 Монгол иргэнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч тэдгээр нь гэмт хэргийн үйлдэлд харьцангуй бага оролцсон хэмээн зөвхөн А-г хорих тогтоол гаргажээ.

Зодуулсан иргэн В нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад 9-ний өдөр нас барсан байна.

Цагдаагийн газраас Үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэн рүү цогцост шинжилгээ хийх хүсэлтийг хүргүүлж, түүний үр дүнд үндэслэн эдгээр бүлэг хүмүүст талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийн оролцоог хянан шалгах болно хэмээлээ.

Орчуулсан Ц.Өнөрзаяа
БНСУ, Күүкмин Их Сургуулийн багш

6 Сэтгэгдэл
Арай л хөгийн новшнууд баына даа. Яаж ч муудалцсан ийм юм хийж байхдаа яадаг байна аа. Шууд цааз өгөх хэрэгтэй.
Золбин ардчиллын сүүдэр гэж энэ дээ. Өмхий ардчилсан намынхнаас хариуцлага асууж ял тооц.
naad novshnuudaa durvuuleng ni alax xeregtei shuu amiig amiar l solix xeregtei tegej baij shudarga es xangagdana bolj ugvul esun eruu xiij yargalj baigaad alax xeregtei solongosiin xuuli shuux sul shuu naad muusain gurav ni salgax chin yagaav ene bol buleglej xun alsan xereg
estoi 1 vxer mongol neree xaruuljde xaramsaltai bna
Ийм л арчаагүй хүний нутагт элгэн саднаа гэх өчүүхэн сэтгэлгүй садист юмнууд монголоор дүүрэн болж дээ. Өнөөгийн нийгмийн эмэгнэл ш дээ одоо тэгээд гадны нөлөөгүй өөрөө ойчсон гээд хэргийг нь хааж толгойг нь илээд л өнгөрнө биз . Болдог юм байна гээд бусад тэнэгүүд нь сургамж аваад ахиад хэдэн хүний аминд хүрнэ ийм л нийгэм одооны залуусын хүмүүжил ёс суртахуун
ямар муухай хүн дүрстнүүд вэ эвийдээ ээж аав нь хүлээгээд бж бсан бхдаа сэтгэл өвдөж бна
Хамгийн их уншсан