Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“CREATIVE RETAIL STORE” төслийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Оюуны Ундраа групп”-тэй хамтран Ковид-19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын үүднээс түрээсийн тэг төгрөгийн нөхцөлөөр “Зайсан Хилл” цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж “CREATIVE RETAIL STORE 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төсөлд НШУҮИГ-ын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн инкубатор компани болох

“Лансэрс” ХХК нэгдүгээр сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээгдэхүүнээ байршуулжээ. Тиймээс уг төслийг өргөжүүлж, хоёрдугаар үе шатны шалгаруулалтыг албан ёсоор зарлалаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч стартапуудыг өргөнөөр оролцохыг урьж байна!

Төсөлд оролцогчдод хүрэх үр ашиг:

- Олон улсын стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төв болох “Зайсан Хилл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг түрээсийн төлбөр төлөлгүй зөвхөн урсгал зардлаа даан борлуулалт хийх боломж

- Стартап, гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах ур чадвар, мэдлэг нэмэгдүүлэх сургалт, семинарт хамрагдах

- Шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлах, таниулах үйл ажиллагааг хамтран явуулах

- Бусад технологийн болон үйлдвэрлэгч энтрепренер залуустай танилцах, хамтран ажиллах боломж

 Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:

Улаанбаатар хот, орон нутагт мэдээлэл харилцааны технологи, соёл урлаг, аялал жуулчлал, спортын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй стартап, жижиг дунд бизнес эрхлэгч, хувь хүмүүс бүртгүүлэх боломжтой.

Тохижилтын төлбөр болон талбайн менежментийн зардлыг төсөлд шалгарагч нар хариуцна.

Та бүртгүүлэх бол  ЭНД ДАРНА УУ!

Link:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScK69vM8pSMbkQ4qbyilLo-q-jobxccI4Fen_-BWDFEYVMC3Q/viewform?vc=0&c=0&w=1

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан