Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
250 гаруй хүн дарамт, хүчирхийллийн талаар мэдээлэл авчээ

МҮЭ-ийн холбооны "Хууль зүйн зөвлөгөө өгөх төв" энэ сарын 20-ны өдөр Дарамт, хүчирхийллийн эсрэг 190 конвенцын мэдээллийн кампанит ажлын хүрээнд цахим нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг ОУХБ-ын 190 дүгээр конвенц болон 206 дугаар зөвлөмжийн танилцуулгыг хийж, МҮЭ-ийн холбооны Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтэн М.Одбаяр иргэдээс 70119989 болон 1800-1292 дугаарын утсаар, МҮЭ-ийн холбооны фэйсбүүк хуудаст ирүүлсэн асуулт бүрд хариулт өгөв.

Иргэдээс ирж буй асуултын дийлэнх нь дарамт, хүчирхийллийг хэрхэн нотлох вэ, хэрвээ дарамт, хүчирхийлэлд өртвөл хаана, хэнд хандах талаар тодруулж байлаа. Энэ тал дээр хуульчид "Хэрвээ та өөрийгөө дарамт, хүчирхийлэлд өртсөн гэж үзвэл МҮЭХ-ны хууль зүйн зөвлөгөө өгөх төвд хандан зөвлөгөө авсны үндсэн дээр холбогдох хяналт, шалгалтын байгууллагад хандах боломжтой" байдаг хэмээн зөвлөж байв.

Түүнчлэн зарим иргэд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, ээлжийн амралтыг дутуу бодож олгосон гэх мэт тохиолдолд энэ асуудлаар хуульд заасан хугацааны дотор шүүх болон холбогдох байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой байдаг талаар ч зөвлөн хэлж байсан юм.

Ийнхүү цахимаар зохион байгуулсан ээлжит нээлттэй өдөрлөгийг нийт 250 гаруй хүн үзэж, дарамт, хүчирхийллийн талаар мэдээлэл авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан