Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
"Орон сууц нийлүүлэх" иргэн, ААН-ийг урьж байна

Ковид-19 цар тахлын голомтод ажиллаж байгаа Төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц өмчлүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК нь зах зээл дээр ашиглалтад орсон орон сууцнаас өөрийн мэдээллийн санд нээлттэйгээр бүртгэн сонголтыг тухайн иргэнээр сонгуулах хүсэлтэй иргэн аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

Нээлттэй бүртгэлийн нэр: Иргэдийн сонголтонд үндэслэж худалдан авах нөхцөлтэй Орон сууц нийлүүлэхэд санал болгох.

Шаардлага:

  • Ашиглалтад орсон шинэ орон сууц.
  • 2020 оны 8, 9 дүгээр сард комисс хүлээн авах боломжтой шинэ орон сууц.
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.
  • Батлагдсан зургийн дагуу баригдсан.
  • Барилга орон сууц нь чанар стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
  • Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх.
  • Барилга орон сууц нь ногоон байгуулмж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг шийдвэрлэсэн.

Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:

  • Төсөлд хамрагдах албан хүсэлт
  • Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл
  • /Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг

2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ” ХК

"Орон сууц нийлүүлэх" иргэн, ААН-ийг урьж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан