Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Д.НЯМХҮҮ: ӨНӨӨДӨР ӨВЧЛӨЛ НЭМЭГДСЭНГҮЙ, 66 ХҮН ЭМЧИЛГЭЭНД БАЙНА

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 16.858.000  хүн өвчилж, 665.000 хүн нас барж, 10 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 215 мянган хүн коронавирусийн халдвар авч 5 мянга гаруй хүн эндээд байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  Нийт батлагдсан тохиолдол 291 үүнээс 225  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 66 хүн  эмчилгээнд байгаа, 62 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд  гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна." гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан