Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
IV/27-НД НИЙСЛЭЛД 50 МЯНГА 750 ИРГЭНИЙГ ВАКЦИНЖУУЛНА

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн есөн дүүрэгт 50 мянга 750 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөснийг НЗДТГ мэдээллээ.
Тухайлбал: “AstraZeneca”, “Vero Cell” вакцины давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн “Vero Cell” вакцины эхний тунг хийх юм байна. Дархлаажуулалтын ажлыг энэ сарын 23-наас эрчимжүүлээд байгаа юм.
Ням гарагийн байдлаар улсын хэмжээнд 707 мянга 838 хүн эхний тун вакцинаа хийлгэжээ. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 35 хувьтай тэнцэх үзүүлэлт болж байгаа аж. Түүнчлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалтад 239 мянга 971 хүн хамрагдсан байна.
Үүнээс гадна зорилтот бүлгийн 12 хувийг бүрэн дархлаажуулаад байгааг Засгийн газар мэдээлэв.
0 Сэтгэгдэл























