Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1460 илэрч, коронавирусийн халдвараар арван иргэн нас баржээ /2021.06.10/

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 
 

Сүүлийн 24 цагт нийт 10 мянга орчим хүнээс шинжилгээ авахад тохиолдол 1460 илэрчээ.   

Мөн арван иргэн нас баржээ. Үүний 505 нь орон нутагт илэрчээ. Орхон аймагт нийт тохиолдлын тоо 1000 давлаа.

Гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.

Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж  амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, өөрөө хандаж байх хэрэгтэй боллоо. Учир нь өрхийн эмч нар  маш их ачаалалтай ажиллаж байна. Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.   

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан