Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.НАРАНТУЯА: БУЛГАН АЙМАГТ ХОЁР ДАХЬ ДАВАЛГАА ЭХЛЭЭД БАЙНА


Булган аймаг нь 62 мянга гаруй хүн амтай. Би аймгийнхаа эрүүл мэндийн газрын даргаар сүүлийн 11 жил ажиллаж байна. Манай аймгийн хувьд КОВИД-19 хоёр дахь давалгаа эхлэсэн гэж үзэж болно. Булган аймагт коронавируст халдварын анхны сэжигтэй тохиолдол 2021 оны 03 дугаар сарын 27-нд батлагдсан. Аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр өдий болтол хариу арга хэмжээнүүдийг авч ажилласаар ирлээ. Энэ цаг үед ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан баг манай аймагт ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бидний ажилд дэмжлэгт хяналт хийж бидний саналыг сонсож ажилласанд талархаж байна. Бид цаашид шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар болон эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчлэх тал дээр хамтарч ажиллахаар дараагийн алхамуудаа тодорхойлсонд баяртай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан