Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2.395 хүнээс халдвар илэрч, 20-80 насны есөн иргэн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 13,673 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,395 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 83,128 болж, нэмэгдлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 58,649 хүн эдгэрсэн бол 389 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.

Насны бүлгээр нь харвал 30-34 насны иргэд хамгийн олноороо халдвар авсан байна. Тэдний ихэнх нь гэртээ байхдаа халдвар авсан гэв. 18-39 насныхан буюу нийгмийн харилцаанд хамгийн идэхтэй оролцдог, гадуур явдаг иргэд их өвчилжээ.

20-80 насны есөн иргэн нас барлаа. Эдгээр иргэд 2-16 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Дийлэнх нь дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй байсан аж.

Мөн сүүлийн 244 цагт 827 хүн эдгэрлээ. 

Улсын хэмжээнд 12 415 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар нийт 1 667 849 хүн бүрэн тундаа хамрагдав. 18-34 насныхан дархлаажуулалтад хамгийн бага хамрагджээ.    

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан