Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Эрүүл мэндийн сайд Хавдар судлалын үндэсний төвд гурван өдөр ажиллана
Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд гурван хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгожээ.
- Орон нутгийн иргэд 21 хоногт 2 удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг
- Хими эмчилгээний эмийн тасарсан асуудлыг
- Ажилчдын илүү цагийн цалин урамшууллыг
- Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.
Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу 4 дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
0 Сэтгэгдэл
























