Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлсэн.

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Энэ хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2026 онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээг зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхсон байна. Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин Улаанбаатар хотод 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм.

Нийт жуулчдын 60-70 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ жил шууд нийслэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь зорин ирэх жуулчдын тоонд нөлөөлсөн. Тухайлбал, БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох “Spring Airlines” Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсон. Түүнчлэн “Хүннү Эйр” компани есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсон.

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж,  13 тэрбум орчим төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна.

Түүнчлэн “Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс:

  • "Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид 39 хувийн үзүүлэлтээр 4-р байр;

  • Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр 2-р байр;

  • Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3-р байр;

  • Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4-р байрт эрэмбэлэгдэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан