Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМАГ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЛТАЙН ХЯЗГААРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ОХУ-ын Алтайн хязгаараас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн А.В.Шабанов, “Акватрон Ач” ХХК-ийн захирал О.Г.Егорова нар Завхан аймаг ажиллаж байна.

Тэднийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч, хамтын ажиллагааны санал солилцлоо.

Алтайн хягзаар нь ОХУ-ын хэмжээнд хамгийн том тариалангийн талбай, үр тарианы бүс нутагт тооцогддог. Хөдөө аж ахуйн үндсэн салбар нь үр тариа, ургамлын тариалалт, сүүний чиглэлийн мал аж ахуй, гахай, хонь, шувуу, зөгийн аж ахуй юм.

Тиймээс Завхан аймаг Алтай хязгаартай нутгийн хөрсний онцлогт тохирсон мод, үр тарианы суулгац авах, тарьж ургуулах туршлага нэвтрүүлэх, энэ чиглэлээр оюутан залуусыг сургах, аялал жуулчлалын хамтарсан маршрут гаргах зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Алтай хязгаарын төлөөлөгчид Завхан аймгийн Цэвэрлэх байгууламж, Дулааны цахилгаан станц, махны болон эсгий, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, мод үржүүлгийн үйл ажиллагаатай танилцаж, байгаль орчны салбарынхантай уулзалт хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан