Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМАГТ СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН АВТОМАТ АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРОВ

“М Си Эс” группийн “Тотал дистрибюшин” ХХК дэлхийн жишигт нийцсэн агуулахыг Завхан аймагт барьж байгуулав.

Шинэ агуулахын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбат, салбарын дарга Э.Сосорбурам, Улиастай сумын орлогч дарга Б.Батлхагва болон ажилчин, алба хаагчид оролцлоо.

Нийт 1080м квадрат талбайтай уг агуулах нь 76м квадрат хөргүүр, 1м квадрат талбайд 7тонн ачаа даах бетонон шал, хүнс болон гэр ахуйн барааны тусдаа агуулах, хөргүүртэй машиныг шууд агуулахад холбох орлого зарлагын стандарт хэсэг, агаар сэлгэх сэнс, стандарт гэрэлтүүлэг, офисс өрөөнүүд, гал тогоо нойл душ бүхий ажилчид амрах хэсэг, машины зогсоолууд, граж, гал унтраах автомат төхөөрөмж бүхий стандартад бүрэн нийцсэн бүтээн байгуулалт болжээ.

Түүнчлэн утаа тортог гаргадаггүй, сүүлийн үеийн автомат эко уурын зуухыг ашиглалтад оруулж, 14 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байна.

Агуулахын нээлтийн арга хэмжээний үеэр гүйцэтгэх захирал Б.Очирбат: Энэ агуулах нь манай компанийн16 дахь стандарт агуулах болж байна. Тиймээс бусад аймгийн агуулахуудын шинэчлэлт сайжруулалтыг нэвтрүүлсэн бүтээн байгуулалт боллоо гээд нийгмийн хариуцлагын хүрээнд Завхан аймагт хийх дараагийн төлөвлөсөн ажлууд бий гэв.

Мөн Засаг дарга Г.Өнөрбаяр Завхан аймагт стандартын агуулах ашиглалтад орж, иргэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нөхцөл бүрдэж байгаад талархаж буйгаа хэллээ.

Түүнчлэн компанийн удирдлагуудын зүгээс аймаг орон нутагтаа стандартын агуулах барихаар төлөвлөж буй аж ахуйн нэгж, иргэнд туршлага мэдлэгээ хуваалцахад үргэлж нээлттэй байх болно гэдгээ илэрхийлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан