Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2026 оны арваннэгдүгээр сарын 11-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан  байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан  байна.


2026 оны арваннэгдүгээр сарын 12-ноос
2026 оны арваннэгдүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увсын зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн хойд, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм, 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан