Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ 2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ. Энэ хугацаанд бид зөвхөн зорчигч тээвэрлэх бус, Монгол Улсыг олон улсын шинэ зах зээлүүдтэй холбох, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн. Бид Алматы, Бээжин, Хайнань, Манжуур, Хайлаар, Дубай, Шинэ Дели, Амритсар, Ташкент, Шэньжэнь, Фукуок, Нха Транг, Дананг, Осака, Жэжү зэрэг олон улсын чиглэлүүдэд нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, Монгол Улсыг бүс нутгийн болон олон улсын шинэ зах зээлүүдтэй холбох гүүр болж байна. Түүнчлэн Монголын хувийн агаарын тээврийн салбарт анх удаа цоо шинэ агаарын хөлөг Embraer E195-E2 зэрэг шинэ үеийн агаарын хөлгүүдийг паркдаа нэвтрүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тух, үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэхэд бодитой алхам хийсэн юм. Шинэ нислэгийн чиглэл нээнэ гэдэг нь зөвхөн агаарын тээврийн салбарын хөгжил биш юм. Энэ нь улс хоорондын аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа болон бусад олон салбарын өсөлтөд шинэ боломж нээдэг. Нэг шинэ нислэгийн цаана жуулчдын урсгал, бизнесийн шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, ажлын байр, эдийн засгийн шинэ эргэлт бий болох боломж бүрддэг. Ийнхүү агаарын тээвэр нь улс орны эдийн засгийн өсөлт, олон улсын өрсөлдөх чадварыг дэмжих стратегийн чухал салбар юм. ХҮННҮ ЭЙР-ийн 15 жилийн амжилтын үндэс нь үндэсний компаниа дэмжиж ирсэн Монголын ард түмний итгэл, зорчигчдын сонголт, хөрөнгө оруулагчдын итгэлцэл, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэг, нийт хамт олны хичээл зүтгэл юм. Бидний өнөөдрийн амжилт бол эдгээр олон талын хамтын ажиллагаа, итгэлцлийн үр дүн билээ. Бид цаашид ч шинэ зах зээл нээж, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэн, Монгол Улсынхаа эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа, бизнесийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ Улаанбаатар хотыг бүс нутгийн агаарын тээврийн холболтын төв болгон хөгжүүлсээр байна. МОНГОЛЫН ЖИГҮҮР – ХҮННҮ ЭЙР

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан