“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Оюу толгойн талаар нээлттэй мэдээлэл хийсэнд эмзэглэж, уучлалт гуйхыг шаарджээ
Өнгөрсөн баасан гарагт Оюу толгойн асуудлаар Засгийн газраас УИХ-д нээлттэй хэлэлцсэнд хөрөнгө оруулагч тал ихэд эмзэглэжээ. Тэд “Бид сайхан зүйл хийгээд байхад Монголын Засгийн газар, ард түмэн буруугаар хүлээж авч байна. Та бүхэн биднээс уучлалт гуйх шаардлагатай” гэсэн байна
Уул уурхай

Манайх Хятадад ганцхан сард 2,3 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ
БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээгээр тус улс 2012 оны арванхоёрдугаар сард тоүүхэндээ хамгийн их буюу 7,6 сая тонн коксжих нүүрс гадаадаас оруулж иржээ. Энэ нь өмнөх 2011 оны мөн үетэй харьцуулахад 51,37 хувь өссөн бол 2012 оны 11-р сарынхаас 30,4 хувиар өссөн юм байна.
Уул уурхай

БИ БИ СИ-ГИЙНХЭЭН ГЭЖ...
Их Британи төдийгүй дэлхий дахинд зартай хэвлэл мэдээллийн агентлаг-ВВС-гийн гурван сэтгүүлч өвлийн жавар ид тачигнасан цагаар эх нутагт минь хөл тавив. Өмнө нь сурвалжлах ажлаар тэднийхээс Монголд хүн ирж байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч энэ удаа радио, телевизийн цуврал сурвалжлага бэлтгэхээр санаа зориг шулуудан хахир хүйтнээр хөлгийн жолоо залсан нь энэ.
Уул уурхай

ШАТАХУУНЫ БЭРХШЭЭЛЭЭ ШИЙДЭХ НЭГ ГАРЦ НЬ ШАТДАГ ЗАНАР
Монгол Улс сүүлийн үед шатдаг занар олборлож, ашиглах тухай нэлээд ярих боллоо. Хуучнаар Зөвлөлт, Монголын эрдэмтэд 1940-өөд оноос эхлэн шатдаг занарын эрэл хайгуул хийж эхэлсэн гэдэг. Үүний үр дүнд чамгүй нөөцтэй 50 гаруй орд илрүүлжээ. Тухайлбал, Хөмүүлт, Ээдэмтийн хөндий, Хөөт, Чандгана тал зэрэг газарт шатдаг занарын томоохон орд байжээ.
Уул уурхай

Хуулийг гууль болгосон ”СаусГоби Сэндс”
Авлигатай тэмцэх газрынхан “СаусГоби Сэндс” компанид холбогдох татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, бусдад авлига өгсөн хэргийг шалгаж байгаа.Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах явцад тус компанийн хууль бус үйлдлүүд ар араасаа илчлэгдсэн юм.
Уул уурхай

Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар тогтлоо. Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинжилгээ хийх тус лабориторийг “Геологийн төв лаборатори” УҮГ-т харъяалуулан байгуулах юм.
Уул уурхай

Налайхын нүүрсний ордод аюулгүй байдал хангуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгөв
Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам, цооногт оны эхний улиралд багтаан шалгалт явуулж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.
Уул уурхай

Хил давах эрхгүй болсон “SouthGobi Sands”-ын захирал АНУ-д ханджээ
“SouthGobi Sands LLC”-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла хил давах эрхгүй болсон тул өөрийн уугуул нутаг АНУ-ын Миннесота мужийн эрх баригчдад ханджээ. АТГ-аар шалгаж буй авлигын хэрэгт түүнийг гэрч болно хэмээн үзэж, Монголоос явахыг нь хориглосон юм байна.
Уул уурхай

”ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ
Нүүрс, зэсийн үнэ тэнгэрт цойлж байх үед Монголын иргэн бүр сард 21 мянган төгрөг авч тансагласан. Ингээд 900 гаруй тэрбум төгрөг хуваан авсан ч хариуд нь инфляцаа сумласан. Дараа нь монголчууд “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцаа эзэмшиж баялгийн эзэн гэдгээ “мэдэрсэн”.
Уул уурхай

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо
Энэ удаагийн хэвлэлийн хурлын эхэнд Уул уурхайн яам 2013 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлаа танилцуулж байна. Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 66 ажлын хэсэг байгуулагдан 15 нь ажлаа дуусгаж 51 ажлын хэсэг ажиллаж байна.
Уул уурхай

Оюу толгойн үйл ажиллагааг зогсоогоогүй, хэвийн явж байна гэж Рио Тинто мэдэгдлээ
Рио Тинто компани Монгол дахь Оюу толгой төслөө зогсоохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл “Bloomberg”-ээс цацсан нь худлаа гэдгийг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдлээ. “Bloomberg” Рио Тинто компанийн удирдлагын түвшний хоёр ч эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу Оюу толгой төслийн үйл ажиллагааг зогсоох талаар бодолцож үзэж байгаа хэмээн зарласан нь хөрөнгийн зах зээлд тэр даруй тарж, “Turquoise Hill”-ийн хувьцаа 3,4 хувиар унасан байна.
Уул уурхай

Уул уурхайн сайд мэдээлэл хийнэ
Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” сэдвээр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгнө. Энэхүү хэвлэлийн бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын дарга нар болон албаны хүмүүс оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн бага хурал 11 цагт Уул уурхайн яаманд болох юм байна.
Уул уурхай

Далай бохирдуулсных нь төлөө 4,5 тэрбум долларын торгууль оноожээ
АНУ-ын холбооны шүүх 2010 онд Мексикийн буланд осол гаргаж их хэмжээний нефть асгаруулсны нь төлөө ВР компанид 4,5 тэрбум ам.долларын торгууль оногдуулахаар шийдвэрлэсэн байна. Торгуулийн талаар шүүх бас АНУ-ын Хуульзүйн яамтай зөвшилцжээ. Шүүхээс компанийг хариуцлагагүй байсан хэмээж 14 зүйлээр буруутгасан байна.
Уул уурхай

С.БОЛД: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ТААГҮЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСӨХГҮЙ БАЙХ
Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг ашигт малтмал эзэлж байгаа. Гэтэл дэлхийн эдийн засаг ойрын хугацаанд хямралаас гарах гарц харагдахгүй байгааг олон улсын эдийн засгийн судлаачид хэлж буй.
Уул уурхай

Уулл уурхайн сайд Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэллээ
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-ын хүрээнд “Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачлага-ашигт малтмалын үр шимийг хэрхэн зөв зохистой зохицуулах вэ” сэдвээр болсон хуралд Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүндэт зочноор оролцож, үг хэлэв.
Уул уурхай




























