Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН АНХНЫ ИНГЭНИЙ ФЕРМ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай өнөөдөр (2026.02.08) танилцлаа. Тус ферм нь манай улс дахь анхны бөгөөд одоогоор байгаа ганц ферм юм. Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна.
Улс төр

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Улс төр

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчим эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Улс төр

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн санхүүжилтээр зохион байгуулж байна.
Улс төр

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Улс төр

Г.Занданшатар “Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна
"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг богино хугацаанд засварлаж дуусжээ. +70 градустай хүнд орчин нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшааж, шагнаж урамшуулна гэж мэдэгдэв.
Улс төр

“Е-Business”системийн мобайл хувилбарыг нэгдүгээр сарын 30-ны өдөр нээнэ
Ажлын хэсгийн хүрээнд төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд үйлчилгээнүүдийг үе шаттайгаар Төрийн үйлчилгээний нэгдсэн “Е-Business” системд нэгтгэхээр төлөвлөж байна.
Улс төр





































