АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.
Улс төр

Улсын баяр наадмыг телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр боллоо
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг ёслон тэмдэглэх эсэх талаар Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хувьд Улсын баяр наадмыг цомхон, нөхцөл байдалд нийцсэн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд ингэхдээ телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж байгаа аж.
Улс төр

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан штабын ээлжит хурал хуралдлаа
Хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан штабын ээлжит хурал 2020 оны 5-р сарын 21-ний өдөр хуралдлаа.
Улс төр

Д.Цогтбаатар сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.
Улс төр

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн.
Улс төр

647 нэр дэвшигч буюу 92.6 хувь нь ХОМ-ээ гаргаж баталгаажуулжээ
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажилласан байгаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэв.
Улс төр

Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана
Улс төр

Я.Санжмятав:Хар пиар хийхгүй байхыг уриалж байна
Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатархүү: АН-ын Үндсэн бодлогы хорооноос намаасаа мандат авсан 76 нэр дэвшигчээ хуулийн хугацаанд ард түмэндээ танилцуулсан. Өнөөдөр АН-ын сонгуулийн штабаа албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтайгаа шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө.
Улс төр

УБТЗ Монгол Улсын шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийн 8-р байрт шалгарчээ
УБТЗ-ын хамт олон 2019 онд 28,1 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж, Монгол Улсын шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийн 8-р байрт шалгаруулсныг өнөөдөр зарлалаа. "УБТЗ" ХНН 2017 онд 14-рт, 2018 онд 10-р байранд шалгарч байсан бол 2019 онд ийнхүү 8-р байранд шалгарч амжилтаа ахиулсан байна.
Улс төр

Дөрвөн сарын хугацаанд эрсдэл өндөртэй улс орнуудаас 8328 иргэнээ татан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагаас эхэлж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж буй. Эдгээр асуудлын нэг нь Covid-19-тэй холбоотой бөгөөд олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд чартер нислэгүүдийн талаарх мэдээлэл юм. ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзоригийн өгч байгаа мэдээллээр бол даваа гарагт УОК-ын өргөтгөсөн хурал болох аж.
Улс төр

Ц.Ганзориг: Ойрын хугацаанд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. Тэрбээр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа. Ингэснээр цар тахлын үед галын шугаманд өндөр ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна.
Улс төр

Засгийн газар чартер нислэгүүдийн талаар яг одоо хуралдаж байна
Засгийн газар 08 цагаас хойш 20 гаруй асуудлаар хуралдаж байгаа юм байна. Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндсөн байна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдах нь.
Улс төр

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарласан байна
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах
Улс төр

Яллагдагч Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг шүүхээс албадан ирүүлэхээр шийдвэрлэв
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.
Улс төр

Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон гардуулахгүй
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.
Улс төр

АТГ-т ХОМ бүртгүүлэх хуулийн хугацаа өнөөдрийн 00.00 цагаар дуусгавар болно
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм.
Улс төр


























