Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

С.Баярцогтыг өнөөдрөөс эхлэн 30 хоног хорихоор боллоо
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтод яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч С.Баярцогтыг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулахыг хүсч 179 хуудас баримт өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газрынхантай уулзалт хийв. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулах 179 хуудас баримтыг Улсын Ерөнхий прокурорт өглөө. Тэрбээр "Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм.
Улс төр

ХОТЫН ДАРГЫГ СОНГОХ НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААН ...
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшээд байгаа тул хуралдааныг С.Амарсайханы тавьсан саналаар НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан удирдаж байна. Б.Батнасан, “Бид өнөөдөр чухал шийдвэрийг хэлэлцэж буй тул нэгжийн тухай хууль болон хуралдааны дэгд заасан дэг жаягийн дагуу, мөн УИХ-д жишээ болохуйцаар, үр дүн гарахаар хуралдья” гэдгийг сануулж байв.
Улс төр

Д.Дорлигжав нарыг үргэлжүүлэн хорихоор боллоо
Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч нарыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан. Эл цагдан хорих захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гомдол гаргасан байсан юм
Улс төр

БОХХААБХ: Хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулах товыг тогтоолоо
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.
Улс төр

Засгийн газрын шийдвэр:Эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
Ханиад томуугийн дэгдэлтийн үед бага насны хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан билээ. Тэгвэл цалинтай чөлөө олгох асуудлыг өнөөдөр Засгийн газрын хурлаар хэлэлцээгүй ч үүнтэй холбоотой тогтоол гаргажээ.
Улс төр

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа
2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улс төр

У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Улс төр

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад нэрээ дэвшүүлснээр хуралдаан завсарлав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй эхэлж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой.
Улс төр

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцжээ. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай” асуудлыг хуралд танилцуулав. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, урлаг соёл зэрэг салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан 140 хүнийг төрийн одон медалиар шагнуулахаар холбогдох албаныхан тодорхойлжээ. Тэргүүлэгчид энэ талаар хэлэлцээд дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтоол баталлаа.
Улс төр

Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд оролцож байна
УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна.
Улс төр

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ИЙМ ДҮН АВЧЭЭ
Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд анх удаа зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах аянг зохион байгуулсан юм. Төрийн аудитын байгууллагаас зөвхөн аудит хийж, дүгнэлт гаргаад орхих биш тухайн аудитаар илэрсэн зөрчил дутагдлаа зассан уу, илүү сайжруулсан уу гэдэгт анхаарал тавьж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажилладаг. Шалгагдагч байгууллагуудын хувьд аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжийг бүрэн биелүүлдэггүй, нэг гаргасан алдаа дутагдлаа жил давтан дахин гаргадаг зэрэг нийтлэг асуудал байсаар ирсэн.
Улс төр

Цалинтай чөлөө олгох саналыг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
Улсын онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсон шийдвэр гаргав.
Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.
Улс төр

БНХАУ, ОХУ, Герман, Польш улсаас гахайн мах импортлохыг хориглолоо
Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт гахайн мялзан өвчин амьд гахай болон гахайн мах, махан бүтээнд илэрсэнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлан хуралдууллаа.
Улс төр
Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл чуулган эхэллээ
“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оновчтой хийх хэрэгтэйг онцолж байлаа. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон Швейцарын Хөгжлийн агентлагийн Дэд захирал Илариа Дали нар чуулганы нээлтэд үг хэлсэн юм.
Улс төр





























