Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

С.Мөнхчулууныг Засаг даргаар сонгосон тухай албан бичиг ЗГХЭГ-т ирээгүй байна
НИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон. НИТХ энэхүү шийдвэрээ Монгол Улсын Ерөнхий сайдад илгээж батламжлуулснаар түүний бүрэн эрх баталгаажих юм.
Улс төр

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын марк гаргана
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг юм.
Улс төр

Ардчилсан намын бүлэг УИХ өөрөө тарах тогтоолын төслөөс өөр бичигт гарын үсэг зурахгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах талаар тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байрлуулсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 14 гишүүн гарын үсэг зураад байна.
Улс төр

С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ
НИТХ-аас Засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ хэмээн НИТХ-аас мэдээллээ.МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм. Тиймээс С.Мөнхчулууны нэрийг батламжлуулахаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн буцаагджээ
Улс төр

ТӨРИЙН ОРДНЫ ЗОГСООЛ ХООСОРЧЭЭ
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс (01.20) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо. Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа юм.
Улс төр

Ж.МӨНХБАТ БОГД БАНКТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ ДЭЛГЭЛЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд зайлшгүй тайлбар хийх шаардлага байна гээд “Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд миний нэрийг дурдаж намайг Богд банкны талаар худал мэдээлэл тараасан гэж хэллээ. Тиймээс би үүнд няцаалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Л.Болд гишүүний хувийн компани болох Богд банк нь Хөгжлийн банкны 30.8 тэрбум төгрөгийг харилцах банк дээрээ байршуулж байна гэдэг мэдээллийг одоогоос сар орчмын өмнө хэлж байсан. Би ч гэсэн үүнээс өмнө буюу тухайн үед найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар “Богд” банкны талаар ярьж байсан.
Улс төр

Л.Болд:Ж.Мөнхбатын гүтгэлэгт тайлбар хийхийг Ухнаагийн Хүрэлсүх танаас шаардаж байна
УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас найман сая ам.долларыг гаргуулж, харилцах дээр авсан мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ. “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүн Л.Болд миний ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдах явдал тасралтгүй гарч байна. Үүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас Богд банкинд 30 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн” хэмээх утга бүхий гүтгэлгийг удаа дараа улс төрийн хэрэгсэл болгон ашигласаар байна.
Улс төр

С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болголоо
/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/
Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Улс төр

Ж.Батзандан:Гишүүдийн дунд гардаг л маргаан
“Ж.Батзандан:Таны эхнэр миний нутгийн эгч. Ийм хүргэнтэй байгаадаа сэтгэл зовж байна.
М.Энхболд: Тэгээд яах юм. Эхнэрээсээ салах уу‼” гэх яриа өчигдөр сошиал ертөнцөөр нэг хэсүүчилсэн. Өнөөдөр хүртэл УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн “Та эхнэрээсээ битгий салаарай. Манай нутгийн хөгшчүүл таныг битгий салаарай гэж надаар хэлүүллээ” гэх хоржоонтой үг УИХ-ын дарга М.Энхболдын “Та Сүхбаатар аймгаас нэр дэвшиж үзсэн юм уу. Та хот хавиар л амиа аргацаадаг шүү дээ” зэрэг үгс хүмүүсийн анхаарлын төвд байх шиг байна. Тэгвэл эдгээр харилцан ярианыхаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан дараахь тайлбарыг хийлээ.
Улс төр

УИХ-ыг тараах тогтоолын төсөлд Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа
УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байрлуулсан. Самбарт Ардчилсан намын бүлгийн долоон гишүүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар гарын үсэг зураад байсан юм. Тэгвэл өнөөдөр уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа.
Улс төр

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 18 цаг 56 минутад хуралдаанаа эхлүүлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Улс төр

Н.Номтойбаяр:Цагаан суваргын ордыг хурааж авна гэж байна. Би зөвшөөрнө
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв. Тэрээр Цагаан суваргын ордын талаар дараахь тайлбарыг өглөө. “Улс төртэй холбоотой ажил хийдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Миний аав өдийг хүртэл ажиллахдаа хулгай хийж үзээгүй. Тендерт холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Төсвийн орлого нэмэгдлээ гэж байна. Хэний ач гавьяа юм. Нямтайшир тэргүүтэй бизнесмэнүүдийн ач. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэлээ. Хэн мөнгийг нь өгөх юм. Баялаг бүтээгчид л мөнгийг нь өгнө. Тэгэхээр хийж бүтээдэг хүмүүс рүүгээ дайрахаа боль.
Улс төр

Маргааш Ерөнхий сайдын мэдээлэлтэй
Өнөөдөр болон маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Улс төр

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлнэ
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчээс НИТХ-ын олонхийн саналыг С.Мөнхчулуун авлаа. С.Мөнхчулууныг 24 гишүүн дэмжсэн бөгөөд 55.8 хувийн санал авч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээхээр боллоо.
Улс төр





























