Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ

Ирэх долоо хоногт хоёр өдөр дараалан амарна
Ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Уг заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан юм.
Нийгэм

Г.Нэргүй:Угаарын хийнд хордсон 89 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг шинэ технологи ашиглан амжилттай хийлээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы Brain-Lab компаны navigation системийг ашиглан 2019 оны 11 сарын 13-нд ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай нэвтрүүллээ.
Нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Нийгэм

Хандлага бол сонголт, тиймээс ухаалгаар сонго
Бидний дэлхий “Хуванцар гариг” болоход хурдацтайгаар ойртож буй гэдгийг судлаачид анхааруулжээ. Гэтэл бид өдөр бүр, алхам тутамдаа хуванцрыг “талх” шигээ л хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй. Өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхдөө өмсдөг нийлэг уутаар хийсэн улавч, талх, чихэр, нарийн боов, сүү тараг, хүнсний ногоо гээд бүх л бараа бүтээгдэхүүнээ “өлгийддөг” гялгар уут, хүүхдийн тоглоом, батарей, ундааны сав, хүнсний хэрэглээний сав гээд бидний өдөр тутмын амьдралд гялгар уут, хуванцрын хэрэглээ асар их байна. Гэвч бид үүнийг энгийн хэрэглээ мэт үл ойшоон байгаа нь харамсалтай. Хэрвээ бид “Хуванцар гариг”-т амьдрахыг хүсэхгүй байгаа бол энэхүү хуванцар материалыг хэрхэн ашиглах талаар дахин сайтар бодох шаардлага нэгэнт бий болсон.
Нийгэм

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өнөөдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийж ажиллалаа.
Нийгэм

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага” –ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.
Нийгэм

ХОТХОНУУДЫН ХААГДСАН ОРЦ ГАРЦЫГ НЭН ДАРУЙ НЭЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна.
Нийгэм

“МОНГОЛЫН ТҮҮХ-МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Нийгэм

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов.
Нийгэм

Өнөөдрөөс 2-5 дугаар ангийн сурагчдад 40 автобус үйлчилгээнд гарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Нийгэм

































